Улаанбурхан өвчний 616 сэжигтэй тохиолдол бүртгэгджээ

 

Сүүлийн жилүүдэд гараагүй улаанбурхан өвчний тохиолдол өнгөрсөн сараас дэгдэж эхэлсэн.Улаанбурханы дэгдэлт одоогийн байдлаар Улаанбаатар хотын найман дүүрэг, Өмнөговь, Өвөрхангай, Дархан-Уул, Дундговь, Сэлэнгэ, Баян-Өлгий аймагт Улаанбурхан өвчний 616 сэжигтэй тохиолдол бүртгэгдсэнээc 145 тохиолдол нь Улаанбурхан болох нь батлагдаад байгаа гэнэ. Түүнчлэн улаанбурхан өвчин туссан байх сэжигтэй 291 хүн Халдварт өвчин судлалын үндэсний төвд иржээ. Агаар дуслын замаар халддаг улаан бурхан өвчний тархалт эрсдэлтэй хэмжээнд байгааг салбар яамнаас мэдээлж байна.Манай улс улаанбурхан өвчний тархалтыг таслан зогсоож чадсан ДЭМБ-ын Номхон далайн баруун бүсийн 39 орны анхны дөрвөн орны нэгээр өнгөрсөн жил тодорч, ДЭМБ улаанбурхангүй улс болохыг баталсан батламжаа гардуулж байв. Батламжаа аваад удаагүй байтал бага насны хүүхдүүд улаанбурханаар өвчлөх тохиолдол нэмэгдсээр байна. Тиймээс уг өвчний дэгдэлтийг бууруулахаар нийслэлийн Эрүүл мэндийн газраас захирамж гаргажээ.

АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.