
Дэлхий дахинд шуугиан тариад байгаа хуримын талаарх зөвлөмжийг та уншсан уу. Энэ бол эхнэрээсээ салаад өнгөрсөндөө харамсаж буй Жеральд Рожерс хэмээх залуугийн бичсэн захидал аж. Тэрээр 16 жил хамт амьдарсан эхнэрээсээ 2013 оны 7 сард салсан байна. "Би гэр бүлийн харилцааны мэргэжилтэн биш ч гэлээ, хайртай гэргийгээ “алдаж”, 16 жилийн гэр бүлийн амьдралдаа төгсгөл тавих хэрэгтэй болсон энэ үед хамгийн их харамсаж байгаа зүйлээ бичлээ” хэмээн эхэлсэн түүний зөвлөгөө 20 хэсэгтэй. Түүний зөвлөгөө бусдад дэндүү сургамжтай тул дэлхийг шуугиулж байгаа аж. Нэг хүний алдаа нөгөө хүнд сургамж болдог жамтай.
1. Хайрлахаа бүү боль, болзохоо бүү боль. Эхнэрийгээ хажуудаа байх ёстой гэж бодож болохгүй. Хурим хийх үедээ та эхнэрийгээ бүх насаараа хайрлах шийдвэр гаргасан байх ёстой. Тиймээс эхнэр тань таныг сонгосон. Үүнийгээ хэзээ ч битгий март. Үргэлж түүнийгээ хайрла.
2. Өөрийнхөө зүрх сэтгэлийг хамгаал. Эхнэрийнхээ сэтгэлийг хамгаалахтай адил, өөрийнхөө сэтгэлийг ч мөн чухалчлан хамгаал. Таны зүрх сэтгэлд үргэлж эхнэртээ зориулах орон зай байх хэрэгтэй. Үргэлж түүнийг хүлээж авахад бэлэн байж, өөр хүнийг сэтгэлдээ оруулж болохгүй.
3. Дахин дахин дурла. Хүн үргэлж өөрчлөгдөж байдаг. Анх гэрлэх үе, одоо, ирээдүй. Чи үргэлж нэг хэвээрээ байхгүй. Тиймээс эхнэрийнхээ сэтгэлийг татахын тулд бүхнийг хийж байсан үе шигээ байнга дурлаж, байнга түүнийхээ сэтгэлийг татах гэж хичээх хэрэгтэй.
4. Эхнэрийнхээ сайн талыг харах. Эхнэрийнхээ сайн сайхан болон, сайхан чанаруудад анхаарах нь чухал. Яагаад гэвэл, таны анхаарсан зүйл л таны дотор үлдэнэ. Эхнэрийнхээ сул талыг л хайж, хараад байх юм бол таньд тийм л сэтгэгдэл үлдэнэ.
5. Эхнэрийгээ засаж, өөрчлөх гээд байх хэрэггүй. Эхнэрийнхээ ааш зан болон, сул талыг засаж сайжруулах нь таны ажил биш. Таны хийх ёстой зүйл бол зөвхөн түүнийг байгаагаар нь хайрлах юм.
6. Өөрийнхөө сэтгэл хөдлөлийг хяна. Танд аз жаргал бэлэглэх нь эхнэрийн тань үүрэг биш. Мөн уурлуулж, гуниглуулах нь ч тэр биш. Та зөвхөн өөрийнхөө сэтгэл зүрхээ удирдан, өөрөөсөө аз жаргалыг олох хэрэгтэй.
7. Эхнэрээ битгий шүүмжил. Хичнээн эхнэртээ уурласан ч түүнийг шүүмжилж болохгүй. Энэхүү уур нь зөвхөн таны дотоод сэтгэлийн асуудал бөгөөд үүнийгээ түүнд тулгах нь утгагүй зүйл юм.
8. Түүний сэтгэлийг ойлго. Жишээ нь эхнэр тань уурлаж байсан ч тайвшруулж аргадах нь таны ажил биш. Таны хийх ёстой зүйл бол яриаг нь тайван сонсож, тэврээд суухад л хангалттай. Юу ч болсон эхнэрийгээ уурлаж байхад зугтаж, тоохгүй орхиж болохгүй.
9. Алиал,хошигно. Байнга чухал царайлах хэрэггүй. Өөрөө ч инээ, эхнэрээ ч инээлгэ. Гэр бүлд инээмсэглэл байхад бүх зүйл сайжрах болно.
10. Өдөр бүр түүнийг баярлуул. Хэн нэгэнд хайрлуулж байгаагаа мэдрэх мэдрэмжийг өдөр бүр эхнэртээ өгч бай. Юу хийхээ мэдэхгүй байвал түүнээс өөрөөс нь асуусан ч болох юм. Түүнийг баярлуулах зүйлийг өдөр бүр заавал хийж хэвш.
11. Эхнэртэйгээ ярилц. Хамт байгаа үедээ өөрийнхөө бүх цаг зав, анхаарлаа түүнд зориул. Эхнэртэйгээ байхдаа 100 хувь түүнд анхаарлаа хандуул.
12. Эхнэрийгээ эмэгтэй хүн талаас нь хар. Хичнээн удаан хамт байсан ч түүнийг эмэгтэй хүн талаас нь байнга харж бай. Мөн түүний хувьд ч та үргэлж эрэгтэй хүн талаасаа харагдах ёстой.
13. Тэнэг байж болохгүй. Хэн ч гэсэн их бага алдаа гаргадаг. Эхнэр тань ч гэсэн хүн учраас алдаа гаргана. Гэхдээ тэр алдаанаас нь болж хэт их эмзэглэх, зэмлэх хэрэггүй. Өөрөө алдаа хийсэн үедээ ч сэтгэлээр унах бус, алдаанаасаа сурах хэрэгтэй. Төгс байх шаардлагагүй ч, тэнэг байж болохгүй.
14. Эхнэртээ өөрийнх нь гэсэн орон зайг бий болго. Эхнэрт тань ч өөрийн гэсэн цаг хугацаа, орон зай хэрэгтэй. Хүүхэдтэй гэр бүлийн хувьд бүр ч ихээр анхаар. Гэр орны ажил, хүүхэд өсгөх гээд завгүй байдаг эхнэртээ хааяа ч гэсэн жаахан амар гэж хэлж сур.
15. Сул талаа харуул. Та эхнэрийнхээ өмнө алдаа гаргадаггүй,төгс байх шаардлагагүй. Өөрийнхөө алдаа дутагдлыг хүлээн зөвшөөрч, хамтдаа асуудлыг хэлэлцэж сур.
16. Эхнэрийнхээ өмнө өөрийнхөөрөө бай. Гэр бүл гэдэг итгэлцэл дээр тогтдог. Сэтгэл зүрхээ нээж юу ч болсон харилцан ойлголцдог байх нь чухал. Өөрийнхөө сайн муу бүх талыг харуулж байж итгэлцэл үүсдэг.
17. Хамтдаа суралц. Хамтын зорилготой бол. Тэрхүү зорилго руугаа хамтдаа тэмүүл. Тэгснээр хэн хэн нь өсөн дээшлэх болно.
18. Мөнгөнд бүү санаа зов. Мөнгө бол тоглоом л гэсэн үг. Эхнэр нөхөр хоёр нэг баг болоод тоглоомонд хожиход л болно. Нэг багийн хүмүүс хоорондоо хэрэлдлээ гээд хэзээ ч амжилтанд хүрэхгүй.
19. Эхнэрийгээ уучил. Өнгөрснийг чирсэнээс ирээдүйг харах нь чухал. Та ч эхнэр тань ч алдаа гаргах учир харилцан уучлалцаж, ирээдүй рүү тэмүүл.
20. Эргэлзэх юм бол хайрыг сонго.
21. Ам алдвал барьж болдоггүй агт алдвал барьж болдог. Хэзээ ч салахгүй үр хүүхдийн холбоосоор гэр бүл гагнагдсан байдаг тул эр хүн та далд ухамсарт нь хадгалагдах гоё үгийг байнга хэлж, бэлэг өгч, үнсэж, хүч хүрэхгүй ажилд нь тусалж дэмжиж байгаарай. Харин гэр бүлдээ хэзээ ч мартагдахааргуй муу үйлдэл үзүүлж, муухай үгийг хэрхэвч бүү хэл, насаараа гомдох болно.
22. Гэр бүл ядуу зүдүү, хоосон тарчиг байлаа гээд салж сарних нь ховор үзэгдэл. Харин ч бие биенээ ойлгож, анхаарал халамж үзүүлэн хайрлах үүд хаалга нээгддэг. Гэтэл гэр бүл гол төлөв архи дарс ууж согтуурах, зодох, итгэл алдаж хардах сэтгэцийн эмгэг өвчин туссанаас болж гомдож салснаар хүүхэд өнчрүүлэх шалтаг болдог байна. Үүнд үр хүүхэд насан туршдаа харамсаж барахааргүй хамгийн ихээр хохирогч болдог юм.
23. Яс хугаравч ханцуйн дотроо. Цус хагаравч тогоон дотроо гэдэг. Хар өнгө цагаан өнгийг тодоруулдаг.
Муу зүйл сайн зүйл байдгийн илэрхийлэл болдог. Муу зүйлийг сайн зүйлийн ташуур урагшлах хүч болгож хувиргахад дөхөм байдаг.
Гэр бүлийн аар саархан хэрүүл маргааныг дэвэргэсээр дэлгэрүүлж эргэн тойрныхондоо цацаж дэлгэх нь гэр бүлийн итгэл найдварт ан цав үүсэх гол шалтгаан болно. Иймд өөрсдөө шийдэж чадах бусдын оролцоогүй асуудлыг гэр бүлийн хүрээнд шийдэж байх нь чухал.
Эцэст нь хэлэхэд чин үнэнч хайр байхад бүх зүйлийг даван туулж чадна.