”Хөгжилтэй өдөр” нээлтээ хийлээ

 

Хэсэг хугацаанд нам гүм байсан "Шинэ үе"-ийнхэн "Хөгжилтэй өдөр" хэмээх дэлгэцийн шинэ бүтээлээрээ тэсрэлт хийн гарч ирлээ. Өнгөрсөн онд хийж дууссан гэх инээдмийн энэхүү киноны нээлт Тэнгис кино театрт болсон юм. Тайз, дэлгэцийн “Шинэ үе” продакшны дэлгэцийн 5 дахь бүтээл “Хөгжилтэй өдөр” инээдмийн уран сайхны кино нь залуусын хайр дурлалын тухай өгүүлнэ. Өнөө цагт өнгө мөнгө албан тушаал эрх мэдлээс илүүтэйгээр үнэнч хайр дурлалаар бие биеэ хайрлаж саад бэрхшээлийг хамтдаа туулж буй дөрвөн залуугийн хайрыг өгүүлнэ. Киноны найруулагчаар “Шинэ үе” продакшны захирал МУГЖ Н. Ариунболд ажилласан бөгөөд зохиолыг МУСТА Б.Энхээ бичсэн байна. Гол дүрүүдэд Ц.Ганбаяр /МУСТА/ Б.Отгонтуя /МУСТА/, Т.Билгүүн /МУСТА/, Х.Отгонтунгалаг /МУСТА/, Н.Ариунболд /МУГЖ/, Ж.Оюундарь /МУГЖ/ нар тогложээ. Сонирхуулахад киноны дууг Мөнхийн реп хамтлагийн дуучин Лхагваа болон Шинэ үе продакшны захирал Бооёо нар хамтран дуулжээ.
 


 

 

АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.