

Нүүрсний салбарын хамгийн том чуулга уулзалт болох “Coal Mongolia” чуулга уулзалт өнөөдөр эхэллээ. Монгол Улсад хэрэгжүүлж буй нүүрсний хайгуул, олборлолт, боловсруулалтын төслүүдэд хөрөнгө оруулалт татах, байгаль орчинд ээлтэй, шинэ дэвшилтэд техник, технологи нэвтрүүлэх, олон улсын харилцан үр ашигтай хамтын ажиллагааг хөгжүүлж Азийн бүс нутагт Монгол Улсын нүүрсний салбарын өрсөлдөх чадварыг нэмэгдүүлэх зорилготой уг чуулга уулзалт энэ жил тав дахь удаагаа зохион байгуулагдаж байна.Чуулга уулзалтад нийт 600 хүн оролцож байгаа юм байна. Төр засгийн удирдлага,улсын аж ахуйн нэгжүүдийн төлөөлөл нүүрсний зах зээлийн талаар ярилцах юм. Манай улсын хувьд Тавантолгойн нүүрсний томоохон ордыг ашиглах асуудал яригдаж байгаа. Энэ үед гадаадын хөрөнгө оруулалтыг татаж, нүүрсээ эдийн засгийн эргэлтэд оруулах шаардлага байгааг Засгийн газрын зүгээс хэлж буй.



