Тусгаар тогтнолын ордонг номын сан болгоё

Монгол Улсын иргэн Ц.Хасбаатар Үндэсний мэдээллийн төвд сэтгүүлчдэд хандаж ингэж хэллээ. Яагаад МАН-ын байр Тусгаар тогтнолын ордонг номын сан болгох  ёстой вэ гэвэл, татвар төлөгчдийн мөнгөөр барьсан учраас гэж тэрээр тайлбарлав. Иймд Ц.Хасбаатар  Авлигатай тэмцэх газарт гомдол хүргүүлээд байгаагаа мэдэгдэв. 2008 оны долдугаар сарын 1-ний үймээний үеэр МАН-ын байрыг галдан шатаасны дараа Тусгаар тогтнолын ордонг барьсан. Уг барилгыг барихад  14,6 тэрбум төгрөгийг татвар төлөгчдийн мөнгөнөөс гаргаж МАН байртай болсон. Үүнийг  улс төрийн авлигын шинжтэй үйлдэл гэж Ц.Хасбаатар үзэж байгаа учраас хуулийн дагуу шалгаж өгөхийг хүсч АТГ-т хандсан байна. Ц.Хасбаатар МАН-ын Тусгаар тогтнолын ордонг номын сан болгох санал гаргасан нь энэ.

АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (6)

  • Цэрэн (202.179.15.56)
    Хасбаатарын нэрийг нь Хуцвааратааб болгое
    2015 оны 04 сарын 12 | Хариулах
  • Дурак (43.242.243.56)
    Откуда нашелся такой круглый дурак. Юун номын сан. Тусгаар тогтнолын ордон байтугай тусгаар Монгол Улсыг байгуулсан нам. Ордон байтугай амбар барьж чадахгүй энэ хоёр дурак юугаа чалчина вэ. Шатсан байшингийн нөхөн төлбөр төдийгээр биш бид 1000-аас эхлээд тэрбум төгрөгөө хүртэл өгч босгосон ард түмний ордон. Энэ хоёр дурак аягүй бол шатаасан чөтгөрүүдийн нэг ч байж болох шинжтэй. Шалгах хэрэгтэй. Түймэр тавьсан этгээдүүдийн бичлэг одоо ч надад байна. Цаг нь болохоор тооцоогоо хийнэ ээ. Дулаан дээлээ бэлтгэж байгаарай.
    2015 оны 04 сарын 10 | Хариулах
  • монгол (202.21.106.143)
    санал нэг байнаа,нам гэхээрээ ард түмнээс илүү эрх дархтай байх ёстой юмуу, ард түмэнд өгвөл таарна. угаасаа л ард түмний хөрөнгөөр барьсан барилга биздээ.Хүүхдийн цэцэрлэг эмнэлэг төрөх эмнэлэг болгосон ч болно доо
    2015 оны 04 сарын 10 | Хариулах
  • Зочин (122.201.22.153)
    Namiin bairiig ab ab nomiin San bolog bolg
    2015 оны 04 сарын 09 | Хариулах
  • Зочин (122.201.22.153)
    Zuv shde
    2015 оны 04 сарын 09 | Хариулах
  • Зочин (122.201.21.99)
    solior chi
    2015 оны 04 сарын 09 | Хариулах