Тэвэгчин гишүүн Л.Энх-Амгалан

Эрхэм гишүүд дуулаад л,бүжиглээд л,тэвэгдээд л элдвээр аяглах нь олшров. Хөвсгөлөөс УИХ-д орж ирсэн Л.Энх-Амгалан гишүүн нутагтаа очоод “нялхас”-ын өвчин нь сэдэрч бага насаа өөрийн эрхгүй дурсжээ. Өмнө нь яагаад тэвэгдээгүй вэ гэдэг учиртай. Ирэх сонгуулийн чимээ наашилж байгаа болохоор ингэхээс өөр яахав дээ. Учраа олохгүй мунгинаж байгаа гишүүд зөндөө байна,цаана чинь. Тэд  янз бүрийн позтой зургаа авахуулж, фейсбүүкээр тараадаг болсон.  Хэдхэн хоногийн өмнө  УИХ-ын гишүүн О.Баасанхүүгийн цагаан хун шиг цав цагаан кимонотой зураг сошиал ертөнцөөр тарж золтой л элэг хөшөөчих дөхсөн.  Түүний өмнөхөн Бүх цэргийн баяраар УИХ-ын гишүүн Б. Ганбат  цэрэг хувцас өмсөж,цоо шинэхэн хром жийгээд гарч ирсэн нь бас л татаагаад хаячих шахсан. Эрхэм гишүүн М.Зоригт ахмад үеийн пионерийн дүрд хувирсан. Цэнхэр эмжээртэй улаан зангиа, час улаан малгай нь донжтой гэж яана вэ. учрыг мэдэхгүй л дээ. Цахим ертөнц дэх онлайн сурталчилгаа  “ванлий” зурагнуудаар баяжиж байна. Видео ч бас нэлээд олон болсон байна билээ. Цаашид сэдэв нь улам өргөжиж,санаанд оромгүй янз бүрийн  хөгжилтэй бичлэг,зурагнуудаар баяжих нь лавтай.  улам цоглог улам хөгжилтэй болоод байх шиг. Ийм пиарыг  өнгөрсөн жил Ерөнхийлөгч маань эхлүүлсэн юм. Баахан дуучидтай нийлээд “Аяны шувууд”-ыг “алаад өгсөн дөө. Гэхдээ урлаг соёлын пиарыг “баяртай” гэх цаг ирсэн болов уу гэлтэй,   энэ жилийн хувьд уулга алдмаар зурагнуудыг фейcбүүкээр цацах нь элбэгших янзтай. 

АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (1)

  • teneg (150.129.143.16)
    xujaa xun araguui oor yum daa
    2015 оны 04 сарын 10 | Хариулах