

Шулсан ясны шөлөн дээр ядуус цуглаад өлсөж байхад
Саяар дарс оргилуулж цэнгэж байх юм зарим нь
Шанага долоож сэтгэлээ хуурсан нялхыг сонсолгүй
Саяаар цацаж цагаар л саатсан дууны эгшиг хангинаж гэнэ
Өлссөн ходоод гудамжинд, өлөн нүдээр лааз хайж байхад
Өрөөстэй боовыг хотын захад өргөл болгож хог болгосныг үзлээ
Ганцхан төмс, тал талх маргаашийг хүртэл гэгээ татуулж байхад
Гадны бооцоонд нэгэн нөхөр цацаж байх юм мөнгийг харин ч нэг
Ямар нийгэм Монголд авчирчихаад магтаж суугааг ойлгохгүй байна
Ядарсан Монголыг хэдэн жил дарлаж суухаа шуудхан хэлчих
Буудаж алсан таван амьтай булшлагдсан гэж бодоо юу эх орныг
Болоогүй ээ хөө намайг онил, бид очноо удахгүй харж л бай.