Гэмт хэргийн 1459 дуудлага иржээ

Цагдаагийн байгууллагад иргэд, аж ахуйн нэгж байгууллагаас дөрөвдүгээр сарын 8-9-ны хооронд гэмт хэрэг, зөрчлийн 1459 дуудлага, мэдээлэл бүртгэгдэж, гэмт хэргийн шинжтэй 51 үйлдлийг  холбогдох нэгжүүд шалган, 38 хэргийн эзэн холбогдогчийг илрүүлжээ. Улаанбаатар хотод золгүй байдлаар нас барсан 5 хүн, хулгайлах гэмт хэрэг 20, бусдын биед гэмтэл учруулах гэмт хэрэг 1, танхайрах гэмт хэрэг 10, мөнгөн тэмдэгт хуурамчаар үйлдэх гэмт хэрэг 1, зам тээврийн хэрэг 8, осол 11 гарч 13 хүн гэмтсэн байна.

АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.