

Монголын сэтгүүл зүйн тод төлөөллийн нэг “Eagle” телевизийн хөтлөгч Бадарчийн Жаргалмаа тархины хорт хавдартай нь тогтоогдож, нэн яаралтай хагалгаанд орох шаардлагатай болжээ. Маш хүнд энэхүү хагалгааг Тайланд улсад хийлгэх учраас Монголын мянга мянган үзэгч, түүний ярилцлагын зочид, хэвлэл мэдээллийн салбарынхныг эмчилгээнд зориулж хандив өргөхийг уриалсан байна. Энэ талаарх хэвлэлийн хурал өнөөдөр “Монгол ньюс” мэдээллийн төвд 12:00 цагаас болно. Хандив өргөхийг хүсвэл “Eagle” телевиз, 98001210 утсанд холбогдож болох юм байна.