Ноён Бондгор турахаар шийджээ

Сүүлийн үед манай залуус өөрийн эрүүл мэндэдээ анхаарч спортоор хичээллэх болсон. Тэгвэл дуучин Амарбаяр буюу “ноён” Бондгор өөрийн гадаад төрх, эрүүл мэндэдээ анхаарал хандуулан турахаар шийдэж Хавай фитнес клубт явж байгаа гэнэ. Түүний хувьд өөрийн жингээ урлагийн салбарт имиж болгон гарч ирсэн дуучин юм. Харин сүүлийн үед дуучин залуу уран бүтээлээ хийхээс гадна гэр бүлийн амьдрал зохион халамжтай ханийн үүргээ сайн биелүүлж яваа сурагтай.

АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.