“Playtime” наадам 33 хамтлаг оролцоно

Залуучуудын хүсэн хүлээдэг амьд хөгжмийн “Playtime 2015” наадам ирэх зургаадугаар сарын 27-28-нд “Монгол Шилтгээн” цогцолборт болно. 14 дахь удаагаа   зохион байгуулагдаж байгаа наадамд нийт 33 Монголын болон олон улсын хамтлаг, дуучид, DJ нар оролцох аж. Тэд 2014-2015 онд бүтээсэн шинэ уран бүтээлээ “Соёл-Эрдэнэ”, “Шинэ Давалгаа”, “Нааглихац” тайзнаа танилцуулах гэнэ. Уг хөгжмийн наадам нь амьд хөгжим сонирхогч бүхий л үеийн төлөөллийг өөртөө багтаадгаараа онцлогтой. Анх удаа шинээр цомог гаргаж байгаа хамтлагууд бүтээлээ  тус наадмын тайзнаа тоглож, тэсрэлт хийдэг билээ.

АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.