МУГЖ Г.Ариунбаатар 27 нас хүрлээ

МУГЖ Г.Ариунбаатар өнөөдөр 27 нас хүрч байна. Тэрээр 2010 онд СУИС-ийг гавьяат жүжигчин Д.Банди агсан, гавьяат жүжигчин О.Ичинхорлоо багшийн удирдлага дор төгссөн. М.Глинкийн нэрэмжит дуурийн дуу дуулаачдын олон улсын уралдаанд тэргүүн байр эзэлсэнээр МУГЖ хэмээх эрхэм алдрыг 23 насандаа хүртэж байсан залуу гавьяатуудын нэг билээ. Уран нугараач Б.Норовсамбуу 18, балетчин Д.Алтанхуяг 19 настайдаа гавьяат болж байсан.

АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.