

Манай улсад улаанбурхан өвчин дэгдээд байгаа.Эрүүл мэндийн яамны Шуурхай удирдлагын төвийн сүүлийн үеийн мэдээллээр Улаанбаатар хотын 8 дүүрэг, Өмнөговь, Өвөрхангай, Дархан-Уул, Дундговь, Сэлэнгэ, Баян-Өлгий аймагт Улаанбурхан өвчний 616 сэжигтэй тохиолдол бүртгэгдээд байна. Үүний 145 тохиолдол буюу 23.5% нь лабораторийн шинжилгээгээр батлагджээ.Уг өвчин тархсантай холбогдуулан вакцинжуулах ажил ирэх тавдугаар сарын 20-ны өдрөөс эхлэх юм байна. Орон даяар хийгдэх вакцинжуулалтад 6 сартайгаас таван нас хүртэлх нийт 40 орчим мянган хүүхдийг хамруулах юм байна.
Сэтгэгдэл (1)