Бурхан мэт хайрлагдаж, эрлэг шиг зүхүүлсэн Ю.Цэдэнбал

Ю. Цэдэнбал бол цагийг эзэлсэн их удирдагч байсан гэдэгтэй маргашгүй. Тэр эрхэм хүн 24-хөн насандаа Монголын төрийн удирдагчдын нэгээр тодорч 44 жил нам төрийг толгойлсон билээ. 1940- 1984 он хүртэл БНМАУ-ын төрийн тэргүүн, ерөнхий сайд, МАХН-ын Төв хорооны Ерөнхий нарийн бичгийн дарга, Улс төрийн товчооны гишүүнээр ажиллаж байв. БНМАУ-ын баатар, хөдөлмөрийн баатар, маршал цолтой. Түүнийг монголчууд 40 гаруй жил бурхан мэт шүтэж  хүндэлж хайрлаж байснаа амьдралынх нь сүүлийн жилүүдэд эрлэг шиг зүхэх болсон. Сайн,муу ер нь юу гэж хэллээ ч Юмжаагийн Цэдэнбал цаг үеийнхээ захиалгаар төрсөн улстөрч байсан гэдгийг  хожим олноороо хүлээн зөвшөөрсөн. 1984 оны найм дугаар сард хөгшрөлт, оюуны доройтол гэх зэрэг шалтгаанаар Цэдэнбалыг албан тушаалаас нь зайлуулж, хүчээр тэтгэвэрт нь гаргасан. Тэрээр насэн өөд болтлоо  Москвад бараг гэрийн хорионд амьдарч байсан гэдэг.  1991 онд түүнийг нас барахад шарилыг нь Улаанбаатарт авчирч, Алтан-Өлгийд оршуулжээ. Түүний Монголын төлөө хийсэн бүхэн зөв мөртэй байсан билээ. Яагаад гэнэт түүнийг төрийн их ажлаас холдуулсан нь тойрон хүрээлэгчдийнх нь хийсэн увайгүй явдал байсныг бишгүй яоьдаг. Гавьяат хуульч С.Жалан-Аажав  "Ю.Цэдэнбалын хамгийн том дутагдал нь хүнд үнэхээр их итгэмтгий. Энэ чанар нь хожим нь гай болж, өөрийг нь тойрон хүрээлж, зусардан бялдуучлагчдын атгаг хорон санааг мэдэлгүй, хэтэрхий их итгэж, үгэнд нь орж эрх мэдэл албан тушаалаасаа зайлуулагдсан гэж би боддог." гэж дурссан нь бий.

 

 

 

АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (4)

  • trtr (122.201.24.114)
    orost jaahan gazar ugsun nugeltei l bolohoos.
    2015 оны 04 сарын 09 | Хариулах
  • Зочин (180.235.186.22)
    ooooooooo
    2015 оны 04 сарын 08 | Хариулах
  • Зочин (103.10.22.46)
    hmm...saihan baisan shyy...
    2015 оны 04 сарын 08 | Хариулах
  • Зочин (103.10.22.46)
    hmm...saihan baisan shyy...
    2015 оны 04 сарын 08 | Хариулах