

Ардчилсан хувьсгалын 25 жилийн ой, Ардчилсан намын баярт зориулсан улс аймгийн алдар цолтой хүчит 224 бөхийн барилдаан өчигдөр Монгол бөхийн өргөөнд болж өндөрлөлөө. Улс аймгийн алдар цолтой 224 бөх зодоглосноос Увс аймгийн Ховд сумын харьяат Увснуур дэвжээ, ТЭЦ-3, Химон констракшны бөх улсын арслан Н.Батсуурь түрүүлж, Завхан аймгийн Их-Уул сумын харьяат Алдар спорт хороо, Засагт ханы Завхан дэвжээ, Хөтлийн цемент шохой ХК-ийн бөх улсын гарьд Б.Гончигдамба үзүүрлэлээ.