“Өвгөн” партизануудыг шинэ үед зайгаа тавьж өгөхийг шаардав

Монгол Улсад олон намын тогтолцоо бүрдэх үндэс суурийг тавьсан Монголын Ардчилсан Нам байгуулагдсаны 25 жилийн ой өнөөдөр тохиож байна. Ойн баярын хурал  Соёлын Төв Өргөөнд болж,намын үе үеийн гишүүд баяр ёслолын байдалтай  цугларав.  Гэтэл намын дарга мэндчилгээ дэвшүүлж үг хэлэхтэй зэрэгцээд уриа лоозон барьсан залуус эсэргүүцэл илэрхийлэн босч ирэв.  Тэд намынхаа удирдлагуудад хандаж,“Үүрэг гүйцэтгэх дарга нараа хэзээ жинхлэх вэ, Ардчилсан Намд шинэ эргэлт хийх цаг нь болжээ, Үеэ өнгөрөөсөн ардчилагчид шинэ үедээ зайгаа тавьж өг” гэсэн бичигтэй  лоозон барьжээ.Эсэргүүцлээ илэрхийлэхдээ цагаа олсонгүй гэсэн шүүмжлэл тэдэнд таалагдсангүй. Залуу гишүүдийн шаардлага партизануудад таалагдсангүй.  25 жилийн ой тэмдэглэх хурал дээрээ гар зөрүүлэх юм болов. АН-ын дотоод асуудал нэлээд хурц байгаа бололтой. Тавантолгой, Оюу толгойн асуудал ч бас нөлөөлж байгаа биз. Юутай ч эхлээд түүхт ойгоо сайхан  тэмдэглэх нь зөв байх.

 

АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (2)

  • Зочин (202.170.71.77)
    25 жилийн ой гэсэн чинь нэг иймэрхүү..................
    2015 оны 04 сарын 09 | Хариулах
  • chuhal (122.201.21.122)
    Ylzarsan,yvuurgui,hulgaich luivarchdiin bulegleluudiin argaa ydsan tsuglaan...iim baidald hurene gej daanch bodsongui...
    2015 оны 04 сарын 07 | Хариулах