Ардчилсан нам фракцгүй болж байгааг мэдэгдэв

Ардчилсан хувьсгал, Ардчилсан намын 25 жилийн ойн баяр өнөөдөр тохиож байна. Ойн хүрээнд Соёлын төв өргөөнд баярын хүндэтгэлийн хурал болж, УИХ-ын дарга, Ардчилсан намын дарга З.Энхболд илтгэл тавьсан юм. Тэрээр  илтгэлдээ “Ардчилсан нам улс төрийн намуудад сонгуульд оролцохдоо популист амлалтаар бус тухайн бодлогыг хэрхэн хэрэгжүүлэх арга ухаанаар өрсөлдөхийг уриалж байна. Эдийн засгийн тогтвортой өсөлтийг хангахын тулд ойрын хугацаанд урт хугацааны хөгжлийн стратеги, бодлогыг боловсруулж УИХ-аар батлуулахын төлөө байна. АН хот, хөдөөгийн ялгааг бодитой арилгахын тулд хөдөөгийн асуудлыг хотоос ярьж, шийддэгээ больж бодит хөрөнгө оруулалтыг орон нутгийн хөгжлийн сан, сум хөгжүүлэх сангаар дамжуулан өөрсдийнх нь мэдэлд өгдөг болсон. Энэ бол хөгжлийн зөв гарц” хэмээн тодорхойлжээ.

Түүнчлэн Ардчилсан намын дарга З.Энхболд ард түмэн улс орноо хөгжүүлэхийг, намын гишүүд эвлэж нэгдэхийг хүсэж байгааг тэмдэглээд, Ардчилсан нам “фракцгүй” болж байгааг албан ёсоор мэдэгдсэн байна. Тэрээр хэлэхдээ “Энэхүү хүсэлтийг биелүүлэх нь Ардчилсан намын удирдлага, УИХ дахь АН-ын бүлэг, бүх шатны намын байгууллагын үүрэг гэж бид үзэж байна.

Ийм учраас өнөөдрөөс эхлэн “фракцгүй” Ардчилсан нам болж байгааг энэхүү индэр дээрээс мэдэгдье. Өнөөдрөөс эхлэн фракцгүй Ардчилсан намыг манай нам доторхи фракцын удирдлагууд хүлээн зөвшөөрч, зөвхөн Монгол Улсынхаа төлөө зүтгэх Ардчилсан нам гэдэг ганц “фракц”-д нэгдэхийг та бүхэнд уриалж байна. Эх орноо гэсэн сэтгэлтэй, мэдлэг боловсролтой, туршлагатай, чавдартай хэнийг ч болов намын, хэсэг бүлгийн, фракцын эрх ашгаас дээгүүр үнэлэхийг манай намын төдийгүй Монгол төрийн эрх ашиг шаардаж байна. Монгол төрийн алба нь нам, улс төрөөр талцсан хийрхэлээс гарах эхлэлийг Ардчилсан нам эхлүүлж байна.

Монгол орны улс төрийн намуудын шинэчлэл, өөрчлөлт, хөгжлийн чиг хандлагыг Ардчилсан нам манлайлж ирсэн, цаашид ч  манлайлах болно.  Улс төрийн намууд төлөвшихийн хэрээр улс орон тогтвортой хөгждөгийг дэлхийн хөгжилтэй улс орнуудын түүх нотолж байна. Ардчилсан нам төлөвших нь Монгол Улсын түүхэн захиалга. Төлөвшсөн Ардчилсан нам л Монгол Улсаа хөгжүүлж чадна. “Фракцгүй” Ардчилсан нам болж байгаа нь Монгол Улсын улс төрийн намуудын төлөвшилд оруулж байгаа Ардчилсан намын манлайлал юм” гэжээ.

Эх сурвалж: http://mass.mn

АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (3)

  • Zochin (104.6.169.239)
    Ardchilal gej hoshgiruulaad buhel buten uls ornoor togloson,gadni gar hol bson,hulgaich Ardchilagchid sonotugei.AN nertei ch Amerikiin Repulican Namin gar hol,oligarhi hahuulich,avligach nam sonotugei.Ene muu nam nertei hulgaich narig bugdiig ni archij hayval taarna.Ard tumen ta narig buudvahad ch belen bgaa shuu.Ta nar ard tumnii zovlongoor zoolj jargaj hanaagui yu?
    2015 оны 04 сарын 08 | Хариулах
  • ZOCHIN (202.180.216.19)
    FRAKC-GUI GEED XELCHIXEER ARDCHILSAN NAM YAG FRAKC-GUI BOLJ XARAGDAACH ...
    2015 оны 04 сарын 07 | Хариулах
  • And aas (109.129.131.27)
    Bayr hurgej baina. Zorigtoi Eric huctei baigaarai.2tolgoin geree,kazinogiin hulia hurdan hiij ,sahilgaan stancaa hurdan ehluuleerei. Mongol hurdan hol Deere bosoh bolno. It gej bna.
    2015 оны 04 сарын 07 | Хариулах