

Нэг үзэл суртлын ноёрхол тогтож, хүний эрх эрх чөлөөг хаасан, хувийн өмч хувийн юм гэж үгүй, нэг намын хязгааргүй ноёрхол тогтож байсан тэр цаг үед Монголын Ардчилсан Холбоо байгуулагдаж байсан. Холбооны ерөнхий зохицуулагчаараа С.Зоригийг сонгож байсан гэдэг.Тэгвэл өнөөдөр Ардчилсан нам үүсэн байгуулагдсаны 25 жилийн ойн баярын хүндэтгэлийн хурал Соёлын төв өргөөнд болж байна. Баярын хурлыг нээж Ардчилсан намын дарга З.Энхболд үг хэлж нээжээ. Хурлын үеэр “Ардчилсан намд шинэ эргэлт хийх цаг иржээ”, “хаалга цонхоо нээ, шинэ салхи оруул бүгчим байна”, “үеэ өнгөрөөсөн ардчилагчид шинэ үедээ зайгаа тавьж өг” гэх мэт уриа лоозонг нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн Ардчилсан намын хорооны хэсэг гишүүд барьж үзэл бодлоо илэрхийлсэн байна.

