”Хохирогчийг хамгаалах өрөө”-тэй болжээ

Сүхбаатар дүүрэг дэх цагдаагийн хоёрдугаар хэлтсийн хариуцсан нутаг дэвсгэрт 2014 онд 941 гэмт хэрэг бүртгэгдэн шалгагдснаас 33,2 хувийн бусдын бие махбодид гэмтэл учруулах хэрэг эзлэжээ. Энэ төрлийн гэмт хэргийн хохирогчдын 25,7 хувь нь хүүхэд эмэгтэйчүүд байна. Иймд гэмт хэргийн гэрч, хохирогч, бага насны хүүхэд, эмэгтэйчүүдийн эрх ашгийг хамгаалах, аюулгүй байдлыг хангах, тэдэнд туслалцаа дэмжлэг үзүүлэх зорилгоор "Хохирогчийг хамгаалах өрөө"-г байгуулахаар санаачилж, Дэлхийн зөн ОУ-ын байгууллагын дэмжлэгтэйгээр энэхүү өрөөний тохижилтыг бүрэн гүйцэтгэж, ашиглалтанд оруулсан байна.
"Хохирогчийг хамгаалах өрөө"-г бий болгосноор гэмт хэргийн хохиргч ялангуяа гэр бүлийн хүчирхийлэлд өртсөн хүүхэд, эмэгтэйчүүдийн аюулгүй байдлыг хангах, эрх ашгийг хамгаалах, мэдүүлэг байцаалт авах тусгайлсан орчин бүрдэж байгаа аж.

 

АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.