

Буудлага спортын Дэлхийн цомын тэмцээн энэ сарын 8-16-ны өдрүүдэд БНСУ-ын Чанвон хотноо болно. “Рио-2016” зуны олимпийн эрхийн оноо олгох тус тэмцээнд манай улсын 11 тамирчин гар буу болон урт буу дасгалд өрсөлдөнө. Тус тэмцээнд манай улсаас гар болон урт буу дасгалд нийт 11 тамирчин оролцох гэж байна. эрэгтэйчүүдийн гар бууны дасгалд ОУХМ Э.Даваахүү, О.Төгөлдөр, урт бууны дасгалд ОУХМ Н.Баяраа, Х.Бямбабаатар, Б.Бишрэлт, эмэгтэйчүүдийн гар бууны дасгалд Хөдөлмөрийн баатар, Гавьяат тамирчин О.Гүндэгмаа, ОУХМ Ц.Мөнхзул, Т.Баярцэцэг, урт бууны дасгалд ОУХМ Ч.Нарантуяа, О.Янжинлхам, Г.Нандинцэцэг нар оролцох юм.