“Khuch cup-2015” тэмцээний шилдгүүд тодорлоо

Олон нийтийн аюулгүй байдлыг хангах газрын Хамгаалалтын нэгдүгээр газрын Албаны спорт, сургалтын хэлтсээс санаачилж Дэлхийн Зөн-Монгол олон улсын байгууллага, Монголын Жүдо бөхийн холбоотой хамтран зохион байгуулсан “Khuch cup-2015” жүдо бөхийн өсвөр үеийн аварга шалгаруулах тэмцээн амжилттай боллоо. Тэмцээн энэ сарын 4-5-ны өдрүүдэд Спортын төв ордонд болсон юм. Уг тэмцээнд хот, хөдөөгийн 32 байгууллагын эрэгтэй 217, эмэгтэй 132 нийт 349 тамирчин оролцож авхаалж самбаа, ур чадвараа сорин өрсөлдсөн байна.Эрэгтэй багийн дүнгээр нэгдүгээр байранд “Хангарьд” спорт клуб, хоёрдугаар байранд Сүхбаатар дүүргийн “Тэмүүжин” клуб, гуравдугаар байранд Баянзүрх дүүргийн “Женко” клуб,
Эмэгтэй багийн дүнгээр нэгдүгээр байранд Хан-Уул дүүрэг “Женко” клуб, хоёрдугаар байранд Хөвсгөл аймаг, гуравдугаар байранд ОБЕГ-ын “Аврагч” спорт хороо тус тус шалгарчээ.

 

АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.