Хоёр охины аминд хүрсэн Д.Идэрзаяад 25 жилийн ял оноолоо

Сүүлийн жилүүдэд кинон дээрээс хардаг байсан жигшүүрт хэргүүд их гарах болсон. Үүний нэг тод жишээ бол өнгөрсөн оны тавдугаар сарын 6-7-нд шилжих шөнө Баянзүрх дүүргийн IX хорооны нутаг дэвгэр, бидний ярьж заншсанаар шар хадны эцэст 19-20 насны хоёр охины амь насыг онц хэрцгийгээр хөнөөсөн хэрэг юм.Тодруулбал охидын цогцсыг олоход нэгийх нь толгойг тасадсан, нөгөөх нь гар, хөлгүй байсан нь олон нийтийг сэртхийлгэж байсан билээ.Тухайн үед  “Овооны хажууд хоёр эмэгтэй хүний цогцос байна” гэсэн иргэдээс ирсэн  мэдээллийн дагуу Баянзүрх дүүргийн цагдаагийн хэлтэс, Нийслэлийн гэмт хэрэгтэй тэмцэх газар, ЦЕГ-ын гэмт хэрэгтэй тэмцэх газрын алба хаагчид өргөн маршрутаар хэргийн газрыг хамгаалалтад авч, нийт гурван удаа үзлэг хийж ажиллаж байсан юм. Тэгвэл энэ хэргийн шүүгдэгч Б.Идэрзаяа нарт холбогдох хэргийг Дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны нэгдүгээр шүүхэд өдөржин хэлэлцэж, шийдвэрээ гаргалаа. Шүүхээс Д.Идэрзаяад 25 жилийн хорих ял оноосон бөгөөд оноосон ялын 20 жилийг гянданд, таван жилийг онц дэглэмтэй ангид эдлүүлэх шийдвэрийг гаргасан байна.

АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (1)

  • Handaa (182.160.40.141)
    Ee burhan mini .iim zerleg humuusiig yaltai bilee, manaid tsaazaar avah huuli baimaar l bbaigaa yumdaa
    2015 оны 04 сарын 07 | Хариулах