Анхаар, хүүхдийг хүчтэй сэгсэрвэл тархинд нь цус харвана

Хүүхдээ унтуулах гээд, эсвэл уйлахаар нь бухимдаж сэгсэрдэг бол үүнийг хэзээ ч хийж болохгүйг анхаар. Хүүхдийг хүчтэй сэгсэрснээс болоод  тархинд нь гэмтэл үүсдэг,цус харвадгийг судлаачид нотолжээ. Яагаад  гэмтэл үүсдэг вэ гэвэл нярай хүүхдийн толгой биенээсээ хүнд, хүзүүний булчин сул байдаг тул сэгсрэх үед  бэртэж гэмтэнэ. Нярай, бага насны хүүхдийн тархи жижиг, зөөлөнэд  гавлын ясыг дүүргэдэггүй тул сэгсрэх үед тархи нь гавал ясыг мөргөж цохидог. Эцэг эхчүүд  хүүхдээ  хүчтэй сэгсэрснээс тархинд нь цус харвах, мэнэнгээр хүндрэх боломжтой гэдгийг  эмч нар анхааруулж байна. Томчууд нярай хүүхдийн уйлж буй шалтгааныг мэддэггүйгээс голдуу сэгсэрдэг. Түүнчлэн хүүхдийг аргадаж тайвшруулах учраа мэдэхгүйгээс  уурлаж бухимдан сэгсэрдэг. Ингэснээр ямар их муу зүйл хийж байгаагаа анзаардаггүй. Хэрэв хүүхдээ хүчтэй сэгсэрдэг бол ямар үр дагавартайг амч нар сэрэмжлүүлж байна. Үүнд:

  • Тархинд цус харвах

 

  • Нүдний торлог бүрхэвчинд цус харвах

 

  • Нугасны гэмтэл,саажилт

 

  • Татаж унадаг болох

 

  • Сохрох

 

  • Ясны бэртэл

 

  • Хэл яриа болон анхаарал төвлөрүүлэх хүндрэлтэй болох аюултай. Тэгэхээр та яах ёстой вэ.

 

  • Тухайн өдөр таны хувьд хүнд хэцүү өдөр байсан ч

 

  • Та их ядарсан ч

 

  • Шөнө орой хүүхэд чинь уйлж байсан ч

 

  • Хүүхэд чинь холоо идэхгүй ч

 

  • Бүх зүйлс бүтэлгүй мэт байсан ч хүүхдээ битгий сэгсрээрэй.

Томчуул бага насны хүүхдийг дээшээ шидэж тоглох,хүүхдээ мөрөн дээрээ суулгаад давхиж тоглох  аюултайг санагтун. 5-с доош насны хүүхдийг хэзээ ч сэгсэрч болохгүй. Нярай хүүхдийг тэврэхдээ, түүнтэй ярих,өхөөрдөхдөө үргэлж толгойг нь түшиж бай. Хүүхдийг чинь асарч, хардаг хүнд бяцхан амьтныг сэгсрэх нь аюул дагуулдгийг хэлж өг. Монголчууд уйлсаар уйлсаар хүн болно, майлсаар майлсаар мал болно гэдэг. Хүүхдийг уйлангуут яарч сандран болиулах гээд сэгсэрч болохгүй. Хүүхдээ тэвэрч бүүвэйл,  угж, хөхийг нь өг, дуу дуулж, намуун ая тавьж өг,салхинд гарга. Хүүхдийг тайвшруулах арга олон бий шүү дээ.

АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (1)

  • Зочин (202.170.71.77)
    ok
    2015 оны 04 сарын 07 | Хариулах
  • өндөр болгох нууц (112.72.13.105)
    15-35 насныханд зориулсан ӨНДӨР БОЛГОХ НУУЦ номыг ИНТЕРНОМ, МИР, МАЖЕСТИК, АЗ ХУР, АЛТАНТӨГРӨГ, ГОЛДЭН БҮҮК номын дэлгүүрээс худалдан аваарай. Үнэ 22 000₮
    2015 оны 04 сарын 07 | Хариулах