Дугаарын хязгаарлалт зуны хуваарьт шилжинэ

Улаанбаатар хотын автозамын ачааллыг бууруулах ажлыг удирдлагаар хангах ажлын хэсгээс дугаарын хязгаарлалтын цагийн хуваарь, бүсчлэлд улирлын чанартай өөрчлөлт оруулахыг НИТХ-ын тэргүүлэгчдийн тогтоолоор баталсан.Тэгвэл Автомашины дугаарын хязгаарлалтын зуны цагийн хуваарьт энэ сарын 15-ны өдөр шилжинэ. Уг шийдвэрээр дугаарын хязгаарлалтын цагийн хуваарийг 08.00-20.00 цаг болгон өөрчилж,бүсчлэлийг зуны улирал буюу 4 дүгээр сарын 15-наас 10 сарын 15-ны өдөр хүртэл замын хязгаарлалтыг тэлэх, өвлийн улирал буюу 10 дугаар сарын 15-наас 4 дүгээр сарын 15 хүртэл зарим замыг дугаарын хязгаарлалтаас чөлөөлөх замаар хумих бодлого баримтлахаар тусгасан.

АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.