

АНУ-ын Калифорни муж улсын Лос-Анжелос хотод энэ сарын 11-12-ны өдрүүдэд дэлхийн цомын төлөө эрэгтэй багуудын ээлжит тэмцээн болно. Дэлхийн цомын төлөө тэмцээнд манай эрэгтэй баг оролцох бөгөөд МЧБХ-ны ерөнхий нарийн бичгийн дарга О.Баянмөнх багийг ахлаж явах юм. Манай эрэгтэй баг өнгөрсөн жил Узбек улсын Ташкент хотод болсон ДАШТ-нд багаараа зургаадугаар байр эзэлж байсан билээ. Дэлхийн цомын төлөө тэмцээнд өнгөрсөн жил 10 баг оролцож байсан бол энэ удаа 8 баг өрсөлдөх юм байна. Манай эрэгтэй баг Дэлхийн цомын төлөө тэмцээнд өмнө нь 6 удаа оролцохдоо хоёр удаа II, IY байр, нэг удаа III, Ү байр эзэлж байсан юм.