Цэнхэр үст Цэрэн хойд туйлруу явна

Сүүлийн үед сошиал медиагаар олон төрлийн уралдаан тэмцээн зохиогдох болсон. Олон нийтийн дунд “Цэнхэр үст” Цэрэн  хэмээн алдаршсан “Цэрэн турс” ХХК-ийн захирал Э.Цэрэндолгор Хойд туйлыг зорино. Учир нь Э.Цэрэндолгор “Fjallraven polar 2015” Олон улсын нохойтой чарганы уралдаанд оролцох эрхийг өнгөрсөн оны сүүлээр авсан юм. Тэрээр цахим сүлжээгээр явагдсан уг уралдааны эхний шатанд онлайн санал асуулгад илт давуугаар ялалт байгуулж байсан юм. “Fjallraven polar 2015” нь Хойд туйлд нохойтой чаргаар аялах олон улсын уралдаан бөгөөд  Хойд туйлд эхлэх энэхүү аялал Норвегаас эхлээд Шведэд дуусах юм байна. Тэмцээн 5 өдрийн 300 км-ын нохойн чаргын ганцаарчилсан аяллыг 20 оролцогч “Fjallraven polar” багийнхантай  хийх гэнэ.

 

 

АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.