Аваргын гараа өсвөрийн наадам болно


"Аварга Хадбаатар сан" ТББ-аас уламжлал болгон зохион байгуулдаг "Аварга гараа" өсвөрийн бага наадам болох гэж байна. Энэ жилийн хувьд уг наадмыг  Шагайн холбоо, Эрүүл мэнд спортын яамтай хамтран зохион байгуулж байгаа юм байна. "Аварга гараа" наадам зургаа дахь жилдээ зохион байгулагдаж байгаа ба  5-15 насны хүүхдүүд оролцдог юм байна.  Өнгөрсөн жил энэхүү наадамд 5400 гаруй хүүхэд оролцсон ба энэ жил 21 аймаг нийслэлийн есөн дүүргэг, Буриад, Тувай, Өвөр монголоос шалгарсан хүүхдүүд ирж оролцох юм байна.Уг наадам нь үеийн үндэсний бөх, сур харваа, даага насны уралдаан, шагай гэсэн дөрвөн төрлөөр явагдана. Энэ жил анх удаа шагай харвааны тэмцээнийг нэмж оруулснаас гадна  бөх барилдаж байгаа хүүхдүүдэд өсвөрийн цол олгохоор болжээ. Цол нь зөвхөн "Аварга гараа" наадамд  хүчинтэй юм.

АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.