
Та дугуйн дээрх олон бичгүүдийг юу юм бол гэж гайхаж байсан уу? Хэрвээ та дугуй худалдаж авах гэж байгаа бол доорх тайлбарыг хараад ямар дугуй авахаа сонгоорой.
Үйлдвэрлэгчийн нэр

Дугуйн дээр томоор бичигдсэн байдаг. Жишээ нь: Hankook, Michelin, Goodyear г.м
Зарим дугуй зөвхөн дугуйныхаа нэрийг бичсэн байдаг. Жишээ нь: Goodyear үйлдвэрийн Eagle F1 GS-D3, Hankook үйлдвэрийн Ventus үйлдвэрийн R-S2 Z212, Kumho үйлдвэрийн Ecsta MX г.м
Зориулалт

Зориулалтын тайлбар нь бүх дугуйн дээр байдаггүй. Ихэнхдээ нэрнийх нь араас залгуулан бичдэг. Эхний үсгүүд нь "P," "LT," "ST,""T." гэж байдаг.
"P" суудлын машинд зориулагдсан. "LT" жижиг оврын ачааны машинд зориулагдсан. "ST" чиргүүлэнд зориулагдсан. "T" запас дугуйнд зориулагдсан. "BP" гоёлын зориулалтаар ашиглах.
Дугуйны өргөн, аспект харьцаа

Зориулалтын араас тоонууд ордог.
Эхний гурван оронтой тоо бол дугуйны өргөний миллиметрийн хэмжээ юм. Ихэнхдээ 155-315-ын хооронд байдаг. Аспект харьцаа буюу өндрийг өргөнд хуваагаад 100-д үржүүлсэнтэй тэнцэнэ. (өндөр/өргөн)x100. Ихэнхдээ 55-75-ын хооронд байдаг.
Үйлдвэрийн стандарт
Аспек харьцааны араас "R," тэмдэг байдаг. Энэ бол үйлдвэрээс суудлын машинд зориулагдсан гэсэн стандарт тэмдэг юм. Зарим том машины дугуйн дээр "B" тэмдэгт бий. Үйлдвэр, уурхайн зориулалттай ашиглаж болох хатуу дугуйнууд байдаг.
Обудны диаметр
Үйлдвэрийн стандартын тэмдэгтийн араас орох тоо. Таны машины обудад ямар дугуй таарах эсэхийг үүгээр харж болно.
Дугуйны даац
Load Index Pounds Kilograms
71 761 345 91 1356 615
72 783 355 92 1389 630
73 805 365 93 1433 650
74 827 375 94 1477 670
75 853 387 95 1521 690
76 882 400 96 1565 710
77 908 412 97 1609 730
78 937 425 98 1653 750
79 963 437 99 1709 775
80 992 450 100 1764 800
81 1019 462 101 1819 825
82 1047 475 102 1874 850
83 1074 487 103 1929 875
84 1102 500 104 1984 900
85 1135 515 105 2039 925
86 1168 530 106 2094 950
87 1201 545 107 2149 975
88 1235 560 108 2205 1000
89 1279 580 109 2271 1030
90 1323 600 110 2337 1060
Хурдны үнэлгээ

Даацны араас хурдны хязгаарлалтын тэмдэг байдаг. S, T, U, H, V, Z, W, Y, (Y) гэсэн тэмдэгтүүд бий.
S тэмдэгттэй бол 180 км/ц хүртэл
T тэмдэгттэй бол 190 км/ц хүртэл
U тэмдэгттэй бол 200 км/ц хүртэл
H тэмдэгттэй бол 210 км/ц хүртэл
V тэмдэгттэй бол 240 км/ц хүртэл
Z тэмдэгттэй бол 240 км/ц хүртэл
W тэмдэгттэй бол 270 км/ц хүртэл
Y тэмдэгттэй бол 299 км/ц хүртэл хүртэл хурдлах хязгаартай гэсэн үг.
Температура үзүүлэлт

Дугуйны өндөр хурдны эргэлтээс халах халууны хэмийн эсэргүүцлийн үзүүлэлтийг заадаг.
A, B, C тэмдэгтүүд байдаг. A - сайн B - дундаж C - доогуур
Тээвэрлэлтийн Газрын тэмдэглэсэн тэмдэгт

Дугуйны хийн даралт
Дугуйн хий ихдээ хэд байх боломжтойг үзүүлдэг.

Эх сурвалж: http://www.hiub.mn/