
Уулын цанын спортын тамирчид шүтэн бишрэгч,үзэгчдийг гайхшруулсан үзүүлбэр үзүүлэх нь цөөнгүй. Харин энэ залуу хэний ч хийгээгүй эрсдлийг олонд үзүүлсэн байна. Тамирчин залуу нисдэг тэргээр хавцлын оройд хүргүүлээд тэндээс цанаар буужээ. Амь өрссөн аюултай үзүүлбэрээ бичлэг хийж фейсбүүкийн найзууддаа илгээжээ. Түүний толгой эргэм үзүүлбэрийг харахад шоконд ормоор. Үнэхээр ингээд буучихлаа гэж үү. Хэдийгээр цаначин залуугийн үзүүлбэр эр зоригийн илэрхийлэл боловч юуны төлөө ийм эрсдэл хийж байгаа нь тодорхойгүй аж. Тамирчин залуу нэр усаа хэлэхээс татгалзаж,, аль хавцлаар бууснаа ч чандлан нууцалжээ.