Ариунаа Сүри брэнд дэлгүүрээ нээлээ

Mercedes-Benz Fashion Week Tokyo-д Монголоо төлөөлөн оролцон эх орныхоо нэрийг дэлхийн загварын салбарт гаргаад байгаа авьяаслаг загвар зохион бүтээгчдийн нэг бол Ариунаа Сүри. Тэгвэл загвар зохион бүтээгч бүсгүй өчигдөр болсон төрсөн өдрөөрөө нийслэл хотод “ARIUNAA SURI” брэнд дэлгүүрээ Вива  Сити хотхонд нээлтээ хийжээ. Тэрээр Япон, Германд өөрийн брэндийн дэлгүүртэй юм. Ариунаа Сүри брэнд дэлгүүр нээхээс гадна уран бүтээлчидтэй хамтарч ажилладаг билээ. Сүүлд гэхэд жүжигчин Г.Ундармаагийн бүтээсэн  “Тютю” уран сайхны киноны стиль, имиж хувцаслалтыг хариуцан ажиллаж  дүр тус бүрийн хувцасыг урласан билээ. 

АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.