Хан-Уулд гахайн мялзан гарч, хорио цээр тогтоов

Хан-Уул дүүргийн 13 дугаар хороонд “Гроватз” ХХК-ийн гахайны аж ахуйд гахайн мялзан өвчин гарсан болох нь шинжилгээгээр тогтоогджээ. Тус компанийн аж ахуйд гахай үхсэн гэдэг мэдлээллээр дүүргийн Онцгой байдлын хэлтэс, Мал эмнэлгийн алба,  Мэргэжлййн хяналтын хэлтсээс холбогдох мэргэжилтнүүд очиж,  гахайнуудад эрүүл мэндийн үзлэг хийж, халуунтай, хэвлийн хэсгээр тууралттай, хөх толботой хөхөрсөн зэрэг шинж тэмдэгтэй хоёр торойноос цусны дээж авч, мөн хоёрыг нь нядлан лабораторийн шинжилгээнд, дөрвөн мэгжнээс цусны дээж авч нийслэлийн Мал эмнэлгийн газрын лабораторийн шинжилгээнд явуулсан байна. Гэтэл Улсын мал эмнэлгийн ариун цэврийн төв лабораторийн хариугаар тэндхийн гахайнуудаас сонгомол мялзан өвчний үүсгэгч вирусийн генийн өвөрмөц хэсэг илэрсэн тул өчигдрөөс Хан-Уул дүүргийн 13 дугаар хороонд хорио цээрийн дэглэм тогтоожээ.
            “Гроватз” ХХК-ийн гахайны аж ахуйд байгаа 657 гахайнаас одоогоор 81 торойнд өвчний шинж тэмдэг илэрч,  10 торой үхсэн байна.

 

 

АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.