
Эдийн засгийн чуулган дээр Монгол Улсад алсын хараа байна уу,алга уу гэдгийг ярих үеэр УИХ-ын гишүүн, Монгол Улсын сайд С.Баярцогт нэгэн санаа дэвшүүлэв. Манай эдийн засгийн дундаж өсөлт 7 хувь болсон. Тийм учраас бид алсын хараа бодлогын талаар ярилцах зайлшгүй шаардлага бий боллоо. Үүнийг маш хүчтэй лидер, түүний баг боловсруулж гаргах ёстой. Түүх ингэж харуулж байна. Зорилгоо маш эрчтэй тавьдаг хэмээн нухацтай ярилаа. Тэр ч байтугай ийм хүчтэй хүмүүс тухайн үеийнхэндээ хэзээ ч сайнаар үнэлэгддэггүй гэдгийг онцлов. Түүний ярьснаар,Солонгост гайхамшгийг бүтээсэн Пак Жун Хи 1979 онд буудуулж нас барсан аж. Энэ хүний тухай солонгосууд ч, дэлхий нийт ч огт ярьдаггүй байсан. Гэтэл 30 жилийн дараа 2009 онд энэ хүнийг гэнэт санагалзаж, түүний тухай мэдээ материалууд хэвлэл мэдээллийн хэрэгслээр маш өргөн түгж эхэлсэн. Тхайн үед түүнтэй ажиллаж байсан, түүнийг “Солонгосын үнэт эрдэнэ” гэж нэрлэдэг байсан О Вон чөл гэдэг хүн 2009 онд “Солонгосын түүх” номоо бичсэнийг С.Баярцогт чуулганд оролцогчдод сонирхуулан ярив. Уг номыг тухайн үед тэрээр худалдан авч,англи хэлтэй бүх улстөрчдөд бэлэглэсэн байна. Дараа нь тэр номыг орчуулж,Солонгосын хөгжлийн банкны тусламжаар “Солонгосын сэргэн мандлын түүх” нэрээр хэвлүүлж Монголд гаргажээ. Уг номонд хөгжлийн алсын хараа зорилгыг хэрхэн тодорхойлсныг дор толилуулъя. Дөрвөн гол зарчим байдаг аж.
1. Суурь баримтлалаа гаргах ирэх хэрэгтэй
2. Суурь баримтлалдаа үндэслэн үндсэн зарчмаа тогтооно
3. Нарийвчилсан зорилго төлөвлөгөөтэй байх
4. Түүнийгээ шат дараалалтай хэрэгжүүлэх хэрэгтэй гэж бичсэн байдаг.
Сонголтоо хийхдээ гуравхан том зорилт тавьсан.
Солонгос улс уг зарчмаар эдийн засгийн ямар зорилго тавьсан бэ гэвэл, Экспортод түшиглэсэн эдийн засагтай улс болно гэж зарласан. Экспортыг зургаан жилийн дотор нэг тэрбум ам.долларт хүргэнэ. Экспортын өсөлтийг жил болгон 40 хувь барина. Солонгосын экспортын өсөлтийг 10 тэрбум ам.долларт хүргэнэ. Үүний тулд дахин 10 жилд экспортын өсөлтийг 40 хувьд барина гэжээ. Эдгээр зорилгыг биелүүлсэн Солонгос ямар улс болсныг бид бүгд мэдэж байгаа. 1959 онд нэг хүнд ногдох ДНБ 1200 орчим ам.доллар байсан бол одоо 78 мянган ам.доллар болсон. Нэг хүнд ногдох ДНБ-ий үзүүлэлтээрээ Дэлхийн банкнаас гаргасан судалгаагаар гуравдугаарт явж байгаа. Ийм боломжуудыг бид алсын хараа гэж үзэх ёстой. Ийм хэмжээний бодлого гаргаж байж хөгжих ёстой гэж С.Баярцогтын ярьсныг эрэгцүүлэн бодоход илүүдэхгүй болов уу.
Сэтгэгдэл (11)