Серена Уильямс хагас шигшээд шалгарлаа

Майамигийн нээлттэй тэмцээний эмэгтэйчүүдийн ганцаарчилсан төрлийн шөвгийн наймын тоглолтууд өндөрлөлөө. Энэ шатанд Серена Уильямс болон Румины Симона Халеп нар учраануудаа хожин хагас шигшээд шалгарлаа. Мөн эрэгтэйчүүдийн ганцаарчилсан төрлийн хагас шигшээд Их Британийн тэргүүн теннисчин Энди Мюррей шалгараад байна. Майамигийн нээлттэй тэмцээн 31 дэхь удаагаа болж байгаа бөгөөд АНУ-ын Флорида мужийн Миами хотноо өнгөрсөн долоо хоногт эхэлсэн. Тэгвэл өнгөрсөн шөнө эмэгтэйчүүдийн ганцаарчилсан төрлийн шөвгийн наймын үлдсэн 2 тоглолт явагдлаа.Дэлхийн чансааг тэргүүлэгч АНУ-ын Серена Уильямс, Германы Сабина Лицискитай тоглосон байна. Серена хагас шигшээд Румины Симона Халептай тоглоно. 

 

 

АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (1)

  • өндөр болгох нУУЦ (112.72.13.101)
    15-35 насныханд зориулсан ӨНДӨР БОЛГОХ НУУЦ номыг ИНТЕРНОМ, МИР, МАЖЕСТИК, АЗ ХУР, АЛТАНТӨГРӨГ, ГОЛДЭН БҮҮК номын дэлгүүрээс худалдан аваарай. Үнэ 22 000₮
    2015 оны 04 сарын 03 | Хариулах