Маргааш улсын начин Т.Артагийн нэрэмжит барилдаан болно


Энэ амралтын өдрүүд дараалсан барилдаануудтай.Тухайлабал маргааш улсын начин Т.Артагийн нэрэмжит аймаг цэргийн цолтой 256 бөхийн барилдаантай бол дөрөвдүгээр сарын 5-ны ням гарагт 14 цагаас Сонгинохайрхан уулын хишиг улс аймгийн алдар цолтой 256 бөхийн барилдаантай юм. Мөн ирэх даваа, мягмар гаригуудад барилдаантай юм байна. Тодруулбал дөрөвдүгээр сарын 6-ны даваа гаригт Хан Хэнтийн аварга дэвжээний нэрэмжит сумын цолтнуудын барилдаан харин 7-ны өдөр 14 цагаас Ардчилсан намын 25 жилийн ойд зориулсан улс аймгийн алдар цолтой 224 бөхийн барилдаан монгол бөхийн өргөөнд болно.

 

АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.