

Ховд аймгийн Дуут сумын нутагт орших Дуут нуур оргилж байна. Дуунд мөнхөрсөн Дуут нуурын ойролцоохь ширэг хагарч байгалийн усан оргилуур бий болжээ. Гурван метр орчим оргилж байгаа энэ оргилуурыг Дуут сумын Заасаг даргын Тамгын газрынхан өчигдөр 16.00 цагийн үед анх харсан гэнэ. Гайхалтай сонин үзэгдэл гэж энэ ажгуу. “Дуут нуурыг дуулдаг гэлцэнэ,Дуундаа уяраад уйлдаг гэлцэнэ” хамээн дуулдаг нь учиртай байж таарах нь.
Сэтгэгдэл (5)