Хохирогчдын гэр бүлд нөхөн төлбөр олгоно

Өмнөд Солонгост өнгөрсөн оны дөрөдүгээр сарын 16-нд 476 хүнтэй “Сэвол” гатлага хөлөг онгоцны осол болж 300 гаруй  хүн нас барсан. Амь насаа алдсаны хүмүүсийн олонхи нь дунд сургуулийн сурагчид байсан. “Сэвол” гатлага хөлөг онгоцны ахмад Ли Чжун Сокод 36 жил хорих ял оноосон юм. Тэгвэл тус улсын засгийн газраас амь насаа алдсан иргэдийн ар гэрийнхэнд 380 мянган ам.доллар олгохоор шийдвэрлэсэн байна. Харин хохирогчийн ар гэрийнхэнд нөхөн төлбөр бус ослын шалтгааныг зөв тодруулах хэрэгтэй хэмээн үзэж байгаа аж. 

АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.