

Цагдаагийн байгууллагад иргэд, аж ахуйн нэгж байгууллагаас дөрөвдүгээр сарын 1-2-ны хооронд гэмт хэрэг, зөрчлийн 988 дуудлага, мэдээлэл бүртгэгдэж, гэмт хэргийн шинжтэй 52 үйлдлийг холбогдох нэгжүүд шалган, 37 хэргийн эзэн холбогдогчийг илрүүлжээ. Улаанбаатар хотод золгүй байдлаар нас барсан 9 хүн, дээрэмдэх гэмт хэрэг 2, булаах гэмт хэрэг 1, хулгайлах гэмт хэрэг 14, бусдын биед гэмтэл учруулах гэмт хэрэг 3, танхайрах гэмт хэрэг 4, зам тээврийн хэрэг 8, осол 7 гарч 8 хүн гэмтсэн