З.Ганбаатар шагналт IV байрт оржээ

Англи улсын Лондон хотноо болж буй  пара буудлага спортын Дэлхийн цомын тэмцээнд манай тамирчин ОУХМ З. Ганбаатар амжилттай оролцож шагналт дөрөвдүгээр байрт шалгарчээ. Тэрээр дөрөвдүгээр сарын 1-нд болсон хийн гар бууны дасгалд шилдэг наймд шалгарч улмаар шигшээ буудлагад медалийн оосроос атгаад  алдсан юм. В.Ганцоож дасгалжуулагчтай манай улсын пара буудлагын шигшээ багийн тамирчид уг тэмцээнд сэц мэргэнээ сорьж байгаа билээ.

АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.