

Ойрын өдрүүдэд шороон болон цасан шуурга шуурч хүйтрэх төлөвтэй байна.Өнөөдөр, маргааш ихэнх нутгаар, 5,6-ны өдөр төв, зүүн зүгийн нутгийн зарим газраар хур тундас орно. 4-нд ихэнх нутгаар, 5-нд зарим газраар, 6-нд нутгийн зүүн хэсгээр хур тунадас, цас орно. Салхи 4-нд нутгийн өмнөд хэсгээр, 5-нд говь талын нутгаар, 6-нд зүүн зүгийн нутгаар секундэд түр зуур 16-18 метр хүрч шороон болон цасан шуурга шуурна. Хүйтэрч Дархадын хотгор, Идэр, Тэс голын сав газраар шөнөдөө 17-22 градус, өдөртөө 7-12 градус, Увс нуурын хотгор, Хүрэн бэлчир, Эгь-Үүр, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж, Онон, Халх голын сав газраар шөнөдөө 12-17 градус, өдөртөө 3-8 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 3-8 градус хүйтэн, өдөртөө 4 градус дулаанаас 1 градус хүйтэн, бусад нутгаар шөнөдөө 9-14 градус, өдөртөө 0-5 градус хүйтэн байна. Түүнчлэн хүчтэй салхи шуурганы үеэр авто замд халтиргаа гулгаа үүсч, үзэгдэх орчин түр хугацаагаар хязгаарлагдах хүндрэлүүд үүсдэг тул ажил төрлөө зөв зохицуулах холын замд гарахдаа тээврийн хэрэгслийн найдвартай байдлыг шалгах, шатахуунаа нөөцөлж, дулаан хувцаслаж байхыг сэрэмжлүүлж байна.