Баяннуур суманд 52 адуу шатжээ

Булган аймгийн Баяннуур суманд өнгөрсөн сарын 27-нд гал түймэр гарч, олон тооны адуу галд өртжээ. Тодруулбал, Булган аймгийн Баяннуур сумын Борбулан гэдэг газарт тус сумын  2-3 өрхийн 52 тооны адуу гал түймэрт өртөж үхсэн байна.  Булган аймгийн Баяннуур суманд зарим жилд  бэлчээрийн газрын гарцыг  нэмэгдүүлэх, шинэ ногоо ургамал ургахыг дэмжих зорилгоор хаврын хаварт зориудаар зарим газар гал тавьдаг байна. Ингэхдээ  нутгийн захиргааны байгууллагын зүгээс  зохион байгуулалттай  арга хэмжээг авч хэрэгжүүлэн  гал тавих бэлчээр газрын мал ахуйг  гаргаж, айл өрх бүрт дуулган, тухайн галыг хяналтандаа байлган  хагд өвсийг шатаагаад өөдөөс нь гал тавин унтраадаг уламжлалтай юм байна. Энэ жилийн хувьд ийм үйл явдал болоогүй бөгөөд гэнэтийн галын улмаас олон га газрын бэлчээрийг хамарчээ. 

 

АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.