Дилав хутагт Жамсранжав, монголч эрдэмтэн О.Латтимор нар насан турш нөхөрлөжээ

ДИЛаВ ХУТАГТ ЖАМСРАНЖАВ,алдарт монголч эрдэмтэн ОУЭН ЛАТТИМОР нарын  1949 оны 2 дугаар сард АНУ-ын Балтиморын онгоцны буудалд уулзсаныг гэрчлэх түүхэн зураг. Хутагтыг тэнд анх хөл тавихад эрдэмтэн Оуэн Латтимор тосож авсан аж. Латтимор бол АНУ-д Монгол судлалын үндсийг тавьсан агуу хүмүүн билээ. Латтимор 1900 оны 7 дугаар сарын 29-нд АНУ-ын нийслэл Вашингтон хотод мэндэлжээ. Бага насаа Хятадад өнгөрөөсөн бөгөөд 1919 онд Англид дунд сургуулиа дүүргэжээ. Санхүүгийн байдлаасаа болоод Их сургуульд сурч чадаагүй учраас Хятадын пүүсэд ажиллах болсон байна.
Тэрээр Хятадад ажиллаж байхдаа анх Өвөрмонголын нутагт очиж аж байдалтай нь танилцаж байжээ. Латтимор зөвхөн Монголыг сонирхож байсангүй, Шинжаан, Энэтхэгийг ч мөн сонирхож байв.
Тэрээр 1926 онд анхны бие даасан аяллаа зохион байгуулж, Шинжаан Уйгур, Энэтхэг хүрсэн бөгөөд “Туркестан орох элсэн зам” хэмээх номоо бичиж 1929 онд хэвлүүлжээ. Энэ бүтээлээрээ Харвардын Их сургуульд эрдмийн зэрэг хамгаалсан байна.
Латтимор 1931 онд Дилав хутагттай танилцаж насан турш нөхөрлөжээ. Латтимор нүүдэлчин монголчуудын аж байдлыг судлахдаa Орос бүтээлийг ашиглахын чухлыг ойлгож, орос хэл судалж байсан гэдэг. Оуэн Латтиморын аав Ларри Латтимор 40 жил хятад хэл судалсан багш хүн байв. Тэрээр хүүгээ ихэд дэмжсэн гэдэг билээ.
Латтиморыг Монголд аялж явахад уулзсан монголчууд мэл гайхдаг байжээ. Латтимор монгол хэл судалж эхэлсэн бөгөөд Дэлхийн  хоёр дугаар  дайны дараагаас эхлэн жил бүр Монголд ирдэг болжээ. 1950-70 оны хооронд тэрээр монголчуудын талаар олон ном бичиж, барууны ертөнцөд таниулахыг хичээж байв.
Латтимор 1953-54 онд АНУ-ын Жоржтауны Их сургуульд монгол хэл, бичиг заах болжээ. Улмаар Калифорни,Колумбын Их сургуульд 1956-64 онд багшилж байсан. Оуэн Латтимор 1940-өөд оны үед АНУ-ын дэд Ерөнхийлөгч Хэнри Уоллесийн хамтаар Монголд ирж түүний орчуулагч хийж байв.
Дараа нь хүйтэн дайны үед Оуэн Латтимор коммунист улсад хэт их очиж байна, холбоотой байна гэсэн шалтгаанаар хардлага сэрдлэгэд өртөх болов. Түүнийг Оросын тагнуул, коммунист гэж гүтгэж байв. Латтимор энэ тухай  “Гүтгэгдсэн нь” хэмээх ном бичжээ. Латтимор 1972 он хүртэл “Найдваргүй этгээд” хэмээн тооцогдож, Холбооны мөрдөх товчооны хяналтад байжээ. Их сургуулиуд түүнийг монгол судлалаар хичээл заахыг нь хориглосон байна.
Латтимор 1952 онд “Зөвлөлт-Хятадын гүүр” хэмээх ном бичсэн бөгөөд түүндээ  “Ар Монгол бол дагуул улс. Гэхдээ хэлбэр бүтцийн хувьд бүрэн эрхт улс юм” гэжээ. АНУ дахь монгол судлал Латтиморыг хэлмэгдүүлэх тэр үед хүнд цохилт авсан гэж хэлж болно. Түүний бүтээлүүдээс   “Өндөр татар”, “Манжуур сөргөлдөөний талбар болох нь”, “Туркестан орох замд”, “Монголоор аялсан нь”, “Дотоод Ази дахь Хятадын хил хязгаар”, “Нүүдэлчид ба комиссарууд” гээдолныг дурдаж болох.
Латтиморын хамгийн том гавьяа бол нүүдэлчдийн соёл иргэншил гэдэг нь бүдүүлэг зэрлэгүүд биш, харин ч өөрсдийн гэсэн нарийн зохион байгуулалттай, Хятадын соёл иргэншлээс тэс өөр соёл юм гэдгийг америкуудад ойлгуулсанд оршино.
Эх сурвалж : Б.Батмөнхийн нийтлэл

 

АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (3)

  • ххххххххххх (202.72.245.122)
    ЗЭРЛЭГЇЇД гїї хэн вэ эдэг чинь СОЁЛ Технологийг ХЄГЖЇЇЛЭХЭД оролцсон хувь нэмэр ямар байгаагар хэмжигднэ. БЭЛЭН бїтээгдхїїн брэнд нэртэй бол улайрч эх орноо худалдах дєхдєг бол ИНдинчуулаас ялгагїй Зэрлэгїїд МОнголчууд ТЄГС тєгєлдєр зїйлийн ЭВдээд Эвсэн зїйлээ ЗАссан дїр їзїїлж ХУВЬ намрийн бахархал гэж нэрлээд байгаа нь ЭЛбэгшиж байгаа нь бїх салбар ялагуяа Эдийн засагт том гамшиг
    2015 оны 04 сарын 06 | Хариулах
  • орхон2310в (182.160.38.180)
    хэвшээгүй хүмүүсийг зэрлэгших процэсст татагдан орсон гэж ойлгож болно. монголчуудын олон мянган жилийн туршид боловсруулсан нүүдэлчидийн сонгодог соёл иргэншил бол байгалийн хатуу нөхцөлд хамтран амьдрах, харилцан бие биедээ туслах, илүү хамтач байх, гэр бүлсэг байх ёс суртахуун дээр үндэслэсэн байгальтайгаа тэмцэлдэх бус, түүнтэйгээ дасан зохицож амьдрах энэрэнгүй үзэлтэй эко соёл иргэншил юм. харин суурин соёл иргэншил бол хувь хүний эрх ашгийг дээгүүрт тавьж, түүний хэрэгцээг хангахад чиглэсэн, хүнийг биеийн хувьд тохь тухтай амьдруулахад чиглэсэн эго төвтэй ёс суртахууныг баримталсан, байгалиас зөвхөн хүний хэргэцээг хангахын тулд харьцдаг хэрэглээний ёс суртахуунтай эго соёл иргэншил юм.
    2015 оны 04 сарын 03 | Хариулах
  • ОРХОН2310В (182.160.38.180)
    нүүдэлчидийг зэрлэгүүд гэдэг нь барууныхан, хятадууд, оросууд гэх мэтийн их үндэстэний болон их гүрний дээрэнгүй үзэлтэй улс орнуудын албан болон албан бусаар тараадаг хуучирсан суртал ухуулга. одоо харин монголд явагдаж байгаа зэрлэгшил бол монголчуудын эсрэг олон жилийн туршид олон удаагийн явууллагаар авч хэрэгжүүлсэн, монголчуудыг эртний сонгодог соёл иргэншлээс нь салгаж, шинэ амьдралын хэвшилд дадуулах, хэвшүүлэх, шинэ соёл иргэншил нэвтрүүлэх нэрээр төөрөгдүүлж, аль ч соёл иргэншилгүй, нүүдэлчидийн ч тэр, суурин соёл иргэншлийн ч тэр дадал хэвшилгүй, соёлжоогүй хүмүүс болон хувирч байгаа энэхүү процессийг зэрлэгших гэж нэрлэж байгаа юм. ерөнхийдөө хүнийхээ хувьд боловсорч хүмүүжээгүй, хагас дутуу ёс суртахуунтай, амьдралын үнэт зүйлсийн талаар буруу зөрүү, дутуу дулимаг ойлголттой тиймэрхүү хүмүүсийг зэрлэгших процэсст өртсөн хүмүүс гэж ойлгож байгаа юм. аль ч соёл иргэншлийн үнэт зүйлсээр сурч боловсорч хүмүүжээгүй, эсвэл хагас дутуу боловсрогдсон, ёс суртахуунлаг зан төлөв хэ
    2015 оны 04 сарын 03 | Хариулах