С.Жавхлан ”төр түмний халз мэтгэлцээн” хийнэ

Гавьяат дуучин С.Жавхлан “Төр буруутай юу?, түмэн олон буруутай юу?” халз мэтгэлцээнд Төрийн гурван өндөрлөгийг оролцуулахыг урьсан боловч нэлээд шүүмжлэл дагуулж, бүтээгүй. Тэгвэл энэ удаад Ерөнхийлөгчийг дахин мэтгэлцээнд урьж байгаа талаараа “Гал үндэстэн” холбоо, “ДМ” нэгдэл, Хамаг Монгол төслийнхөн өнөөдөр мэдээлэл  хийлээ. Тэд ирэх даваа гаригийн 12:00 цагт ёс зүйтэй уулзалт буюу “Төр түмний халз мэтгэлцээн” хийхээр болсон байна. Одоогоор мэтгэлцээнд орохоор 100 орчим хүн албан ёсоор бүртгүүлжээ. Тэд болзсон цагтаа Төрийн ордонд очино гэдгээ ч мэдэгдэж байна. Төрийн ордонд болох уулзалтын талаар С.Жавхлан “Саяхан Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга П.Цагаан над руу утсаар ярьсан. Тэр намайг Төрийн ордонд хүрээд ир. Уулзаж, ярилцаж, зөвшилцөж болно гэсэн. Тиймээс биднийг төрийн ордонд очиход хүлээж авна гэж найдаж байна” гэсэн юм. Хэрэв татгалзвал “Гал үндэстэн” холбоо, “ДМ” нэгдэл, Хамаг Монгол төслийнхөн явуулж буй үйл хэргээсээ ухрахгүй, ямар ч байсан үүний ард гарч, үр дүнг нь үзнэ гэдгээ хэллээ.

АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (2)

  • zochin (220.245.169.143)
    BB CHI OOROO TENEG. MAGADGUI CHI AVILGACHIN GAHAI BIZ.
    2015 оны 04 сарын 02 | Хариулах
  • bb (202.179.10.150)
    teneg ym odoo bolichoosoi
    2015 оны 04 сарын 02 | Хариулах