

ШӨХТГ-ын дарга Т.Аюурсайхан Нийслэлийн Засаг дарга Э.Бат-Үүл болон бусад удирдлагуудыг өнөөдөр Захиргааны шүүхэд өгсөн байна Тэрээр Нийслэлийн удирдлагуудыг машин ачих, дугуй түгжих журмыг хууль зөрчиж баталсан гэж үзэж байгаа юм. Улаанбаатар хотын төв замын нэгдүгээр эгнээнд машинаа орхиод явчихсан хэний ч машиныг ачаад аваад явчихдаг журам хуулиас илүү хүчтэй байгаа. Гэхдээ энэ журам тийм ч ухаалаг шийдвэр биш гэдгийг ШӨХТГ-ын дарга Т.Аюурсайхан албан ёсоор мэдэгдсэн билээ. Машин ачих үйлчилгээнээс 647 сая 710 мянган төгрөгийг хууль бусаар хураасныг тус газрынхан шалгалтаар илрүүлсэн байна. Тэр мөнгийг хүмүүст буцааж өгөх ёстой. Гэвч хотын дарга удирдлагууд ШӨХТГ-ын дарга Т.Аюурсайханы үгийг тоохгүй байгаа тул шүүхэд хандахаас өөр аргагүйд хүрчээ.

Сэтгэгдэл (3)