

Бүтэлгүй гурван найзын адал явдлыг харуулсан “Гурван найз” олон ангит кино өнгөрсөн хавар хит болж үзэгчдийг байлдан дагуулж байсан.Тэгвэл “Эмоци” продакшн “Кистоун” фильмстэй хамтран “Гурван найз” бүрэн хэмжээний уран сайхны киногоор үзэгчдийг хөгжөөхөд бэлэн болжээ.Кино энэ сарын 22-нд нээлтээ хийх юм байна. Инээдмийн төрлийн энэ киноны гурван найзын дүрийг “Эмоци” продакшны жүжигчин О.Тэмүүжин, Д.Түвшинтөр, жүжигчин Г.Анхбаяр нар дахин бүтээжээ. Цуврал киноны жүжигчдийн багт нэмэгдэж “Эмоци” продакшны жүжигчин Б.Баатархүү, “X-Түц” продакшны жүжигчин А.Туяа, Т.Бархүү, дуучин Мино буюу Т.Номин, “Мөрөөдлийн театр”-ын Д.Баттөмөр, “Шинэ үе”-ийн Ц.Ганбаяр, “Маск” продакшны Д.Дэлгэрсайхан нар дүр бүтээсэн байна. Киноны зохиолыг “Амьдралд тавтай морил” олон ангит киноны зохиолчоор ажилласан Ж.Оргил, “Эмоци” продакшны жүжигчин О.Тэмүүжин нар бичиж, кино найруулагч, зураач Ч.Ганзориг найруулсан байна. Дашрамд дурдахад тус киног бүтээхэд нийт 250 сая төгрөг зарцуулжээ.