

Австралийн Сидней хотын шинжлэх ухаан технологийн биоинженерийн институтийн эрдэмтэд, эрдэм шинжилгээний ажилтнууд 100 кг жинтэй хонь бий болгожээ. Энэ бол гайхамшигтай нээлт. Австралийн мериносыг монгол хоньтой эрлийзжүүлснээр цоо шинэ үүлдэр гаргаж авсан энэ. Монгол хонь Төв Азийн цаг агаарын хатуу ширүүнийг давах өвөрмөц чадвартай, маш тэвчээртэй амьтан. Меринос бол ноос ихтэй. Ийм хоёр шилдэг чанарыг нийлүүлж мах ноосны чиглэлийн шинэ үүлдэр анх удаа гаргалаа гэж эрдэмтэд сэтгэл хангалуун ярьж байна. Цаг уурын ямар ч нөхцөлд дасан зохицох чадвартай хонь 100 кг хүртэл жин татна. Мах,ноосны чанарт эргэлзэх зүйлгүйг эрдэмтэд баталж байна. Одоо Австралийн туршилтын төвд 500 гаруй эрлийз хонь өсч байгаа бөгөөд удахгүй төллөж эхэлнэ.
Сэтгэгдэл (5)