
Өнөөдөр олон улсын хүүхдийн номын өдөр тохиож байна. 1967 оноос эхлэн тэмдэглэж ирсэн бөгөөд Данийн үлгэрийн зохиолч Ханс Кристиан Андерсений төрсөн өдрийг буюу дөрөвдүгээр сарын 2-ныг олон улсын хүүхдийн номын өдөр болгон тэмдэглэж иржээ. Өнөөдөр сэтгүүлч, яруу найрагч Р.Эмүжин өөрийн туурвисан үлгэрийн зургаан номныхоо талаар мэдээлэл хийх гэнэ.