

Монгол Улсын шигшээ багийн тамирчин Т6Санчир Филиппин улсын сагсан бөмбөгийн мэргэжлийн Лиг болох PBA-д тоглох гэрээнд өнөөдөр гарын үсэг зурлаа. Ингэснээр түүний хувьд гадны улсын мэргэжлийн Лигт тоглох анхны монгол тамирчин болж байгаа юм. Өмнө нь МУГТ Ц.Шаравжамц АНУ-ын домогт Harlem Globetrotters гэдэг шоу үзүүлбэрийн багт тоглож, Монголынхоо нэрийг дэлхийд цуурайтуулж байсан билээ.PBA-ийн хамгийн нэр хүндтэй, найман удаагийн Аварга Barangay Ginebra San Miguel Kings гэдэг баг бөгөөд 2008 оноос хойш 9 удаа дасгалжуулагчаа сольсон юм байна. PBA-ийн шинэ улирал 5-р сарын эхээр эхлэх бөгөөд Санчир дараа 7 хоногт "жинхэнэ" мэргэжлийн сагсчин болох гараагаа эхлэхээр Манила хотыг зорино.
Сэтгэгдэл (1)