Цалингаа амархан бодох арга

Цалингаасаа тэтгэврийн даатгалын шимтгэлд 7.0 хувь, тэтгэмжийн даатгалын шимтгэлд 0.8 хувь, ажилгүйдлийн даатгалын шимтгэлд 0.2 хувь, эрүүл мэндийн даатгалын шимтгэлд 2 хувь, нийтдээ 10 хувийн шимтгэл төлөх ёстой. Мөн “Хувь хүний орлогын албан татварын тухай хууль”-д заасны дагуу 10 хувийг хувь хүний орлогын албан татвар төлөх үүрэгтэй. “Хувь хүний орлогын албан татварын тухай хууль”-д заасны дагуу хувь хүний орлогын жилийн албан татвараас 84.000 төгрөгийн, сарын татвараас 7.000 төгрөгийн хөнгөлөлт үзүүлдэг. Эдгээр татвар, нийгмийн даатгалын шимтгэлээ хасаад гар дээр яг хэдэн төгрөг авдагаа энгийнээр өөрсдөө тооцож сурцгаая. 
 
Энэ зөвлөгөө танд үнэхээр их хэрэг болно гэдэгт итгэж байна.
 
Үндсэн цалингаа 0,81-ээр үржүүлээд 7000-ыг нэмээд таны гар дээр бэлэн авах цалингийн хэмжээ гарна.
 
Жишээ нь: 700,000 ₮ цалинтай бол 700,000*0,81+7000=574.000₮
 
Хэрвээ 1,920,000₮ дээш цалинтай бол үндсэн цалингаа 0,9-өөр үржүүлээд 185,000-ыг хасна.
 
Жишээ: 2,300,000₮ цалин авдаг бол 2,300,000*0,9-185,000=1.885.000₮ гар дээрээ бэлнээр авна. 

Эх сурвалж: Mungu.mn

АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (10)

  • Зочин (66.181.161.30)
    Ygad 700000 tugrugiin tsalintai hun 0.81 urjed bgn we eniig tailbarlaj uguuch
    2020 оны 08 сарын 31 | Хариулах
  • de (202.179.12.201)
    bi niigmiin daatgal bolon ervvl mendiin daaatgal bugludugui tuhain gazart tur ajiltan yuma tsalin mani 250000
    2016 оны 06 сарын 05 | Хариулах
  • Tsalin bodoh (202.131.225.141)
    хэрвээ 2,300,000 цалин авлаа гэхэд НДШ 192,000 төлнө. тэгэхээр 2,108,000 болж байна. үүнээсээ орлогын албан татварын 10 хувиа төлөх юмуу. ХХОАТ төлвөл 1,897,200 10 болж байна. 1,897,200 дээрээ хөнгөлөлт 7000 нэмбэл гарт олгох цалин 1,904,200 болж байна. Энэ хүний бодсон яг зөв. 2,300,000 tsalin avah bol НДШ, ХХОАТ tolood gar deeree 1,904,200 Tog avna. Эх сурвалжMungu.mn buruu bodood bna. Aldaagaa zasna uu.
    2015 оны 09 сарын 22 | Хариулах
  • Г.Од (202.72.245.122)
    энхий жишээ бол цалингийн суутгал нь гар дээр олгох нь ч зөв байна. Харин сүүлийн 2 жишээ буруу алдаатай 2 жишээ 2 лаа 19200 төгрөгний зөрүүтэй гарч байна .Аль нь зөв эсэхийг хариулбал алдаагаа олчихмоор байна
    2015 оны 05 сарын 19 | Хариулах
  • асуулт (124.158.92.7)
    хэрвээ 2,300,000 цалин авлаа гэхэд НДШ 192,000 төлнө. тэгэхээр 2,108,000 болж байна. үүнээсээ орлогын албан татварын 10 хувиа төлөх юмуу. ХХОАТ төлвөл 1,897,200 10 болж байна. 1,897,200 дээрээ хөнгөлөлт 7000 нэмбэл гарт олгох цалин 1,904,200 болж байна. юуг нь алдаад байнаа буруу л болоод байна даа
    2015 оны 05 сарын 04 | Хариулах
  • монголчууд (123.178.25.250)
    Баярлалаа! Mungu.mn Энэ мэт хүмүүст хэрэгтэй материал олныг нийтлэн иргэддээ туслаж байхыг хүсэн танай хамт олонд амжилт, аз жаргал ерөөе.
    2015 оны 04 сарын 03 | Хариулах
  • Зочин (150.129.143.40)
    хэзээ хүн шиг цалин авч хүн шиг амьдарна аа
    2015 оны 04 сарын 02 | Хариулах
    • Зочин
      Цалин авахгүй бол Монгол бага ч гэсэн цалин авахгүй бол хорвоогийн тоос хөдөлгөхгүй шүү дээ хө
      2015 оны 04 сарын 02
  • ????????????? (202.21.100.210)
    2-р жишээний цалинтай хүн цалингаа тоолох хэрэг байна уу?
    2015 оны 04 сарын 01 | Хариулах
    • Зочин
      Байна байна
      2015 оны 04 сарын 01