

Нийтийн зорчигч тээврийн автобусны жолооч нар олон хүний амь нас хариуцсан хариуцлагатай ажил хийдэг . Гэтэл хариуцлагагүй согтуу жолооч осол гаргасан ноцтой хэрэг өнөөдөр гарчээ. Тодруулбал, Баянзүрх дүүргийн нутаг Дарь эхийн замд "Автобус-3" ХХК-ийн "Daewoo bus-106" маркийн автобусны жолооч Л. нь согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодож "Марк 2", "Королла", "Приус" маркийн машинуудыг мөргөж зам тээврийн ноцтой осол гаргажээ. "Автобус-3" ХХК-ийн механик нь тухайн тээврийн хэрэгслийг өглөө ажилд гарахын өмнө шалгаагүй байна. Ер нь тээврийн хэрэгслийнхээ техникийн бүрэн бүтэн байдал, бичиг баримт, өглөөний гаралтыг хангалтгүй шалгаж согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн жолоочийг ажилд гаргасан нь зам тээврийн осол гаргах шалтгаан нөхцөлийг бүрдүүлсэн гэж замын цагдаа нар үзэж байна.