
Дорнод аймгийн онцгой байдлын хэлтсээс мэдээлснээр,Матад, Хөлөнбуйр сумын нутгаар их хэмжээний газар нутгийг хамарсан түймэр гарсныг унтраажээ. Сүхбаатар аймгийн Тосон хэмээх газар анх гарсан түймэр Матад суманд гуравдугаар сарын 25-ны үүрээр орж ирсэн аж. Гал сөнөөгчид, нутгийн иргэд хэд хоног ноцолдож байж галыг унтраасан байна. Хээр талд гарсан түймэр ямар аймшигтай байдгийг галын аюул нүүрлэсэн нутгаар явсан хүмүүс бичлэг хийж олонд дэлгэжээ. Үнэхээр сэтгэл өвдмөөр дүр зураг. Аюултай улаан нүүрээрээ тулж, юуг ч хайр найргүй “залгичих” гээд байгаа галыг унтраана гэдэг ухаан,урлаг,юугаар ч хэмжишгүй хөлс хүч. Тулаад ирсэн аюулыг дардаг зоригтнуудад баяр хүргэе. Баярлалаа,та нарт. Энэ бичлэгийг харсан хүмүүс хээр хөдөөгүүр явахдаа хуурай өвс рүү гал алдвал ямар аюултайг анзаараарай. Тамхиа болгоомжтой татаарай, ишийг нь сайн унтрааж хаяарай. Эс тэгвээс эх орон минь шатна. Хайран гэхэд багадна.




Сэтгэгдэл (2)